Залбирал

Итгэгчдийн залбирал Бурханы гайхамшигт ажлыг дэлхий дээр хэрэгжүүлэх болно.

2026 онд дэмжиж буй илгээлтийн эздийн төлөө залбираарай

Илгээлтийн эздийн залбирлын сэдэв

Эдгээр сэдвийг илгээлтийн эзэд өөрсдийн танилцуулгадаа бичсэн. Он нь бичсэн хугацааг заана.

Бямбажавын Баярмаа

Эрдэнэбулган, Архангай, 2024 он

  • Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд болон хамгаалалт
  • шинээр таригдаж сүмүүдийн өсөлт хөгжил тэлэлт
  • Илгээлтэд явахад тохирсон унаа тэрэгтэй болох

Чулуунбаатарын Чинбаатар

Асгат, Сүхбаатар, 2023 он

  • Бурхан дотор илүү их өсөж Бурханы үгэнд сайн суралцах.
  • Гэр бүлээрээ илүү Бурхан дотор олон хүмүүсийг дагалдуулахын төлөө
  • Хүүхдүүд минь Бурхан дотор эрүүл сайн өсөж торних
  • Гэр бүлийн санхүү, орлоготой болох

Магсарын Оюунчимэг

Сүхбаатар сум, Сүхбаатар, 2023 он

  • Итгэгч нар болон түүний гэр бүлийн сүнслэг байдал өсөхийн төлөө
  • Сүхбаатар сумын ард иргэдийн болон ахуйн архидалт таслан зогсохын төлөө
  • Сүхбаатар сумын чуулганы байр халаалттай болохын төлөө
  • Сайн мэдээнд явахад алсагдсан багийн иргэдэд хүргэх машинтай болохын төлөө
  • Өөрийн хүүхдүүд Бурханд итгэхийн төлөө
  • Өөрийн сүнслэг хамгаалалт, эрүүл мэндийн төлөө

Нацагдоржийн Энхмаа

Баянхонгор, 2022 он

  • Надад туслахаар болж байгаа 327 үйлчлэлийнхэндээ баярлалаа.
  • 22.07.05-д Солонгос улсад уушигны хагалгаанд орлоо. Сайн тэнхрэхийн төлөө.
  • Баянхонгор дахь “Амьдрал Тэтгэгч” цуглааны минь төлөө хамгаалалт, тогтмол цуглаж нөхөрлөхийн төлөө залбирч өгнө үү.

Түвшинбаярын Батцэцэг

Хүрмэн, Өмнөговь, 2022 он

  • Орон нутагт сайн мэдээ сонссон хэрнээ Эзэн дээр ирдэггүй. Сайн мэдээ өөрийнхөө хийж байгаа үйлс, үйлдлээрээ Эзэн дээр хүмүүс ирээсэй гэж хүсэж байна.
  • Сумынхан маань Христийн дагалдагчид болоосой. Сум маань 3-н баг маань нийлээд 1570 хүн амтай.
  • Аав, дүү маань архинаас чөлөөлөгдөх эрүүл мэндийн төлөө.
  • Эдгэрлийн баяр хөөрд сурч байгаа.

Лхагваагийн Баттулга

Сайншанд, Дорноговь, 2022 он

  • Сүм чуулганы дагалдагчид, удирдагчдын төлөө
  • Гэр бүлийн санхүүгийн төлөө залбирч өгнө үү.

Цэс

Хэл сонгох