Нацагдоржийн Энхмаа

Пастор, «Амьдрал Тэтгэгч» цуглаан
Баянхонгор

Намайг Нацагдорж овогтой Энхмаа гэдэг. Одоо 53 настай гэрлээгүй эмэгтэй байнаа. 1969.11.15-д Баянхонгор аймагт төрсөн.

Баянхонгор аймгийн анхны Христийн чуулган болох “Амьдрал Тэтгэгч” цуглааныг үүсгэн байгуулахад оролцож цуглаандаа:

  • Үйлчлэгч
  • Хүүхдийн багш
  • Сайн мэдээ тараагч
  • Ахлагч зэрэг үйлчлэлүүдийг хариуцан хийж байсан.

Итгэлийн боловсрол

  • 2001-2005 онд УБ-ын БСТ пастор хоньчлолын анги төгссөн.
  • 2007 онд Пастораар томилогдож өнөөдрийг хүртэл “Амьдрал Тэтгэгч” цуглааныхаа пастораар үйлчилж байнаа.

Цуглаандаа

  • Эзэний Үгээс зааж
  • Илгээлтийн багийнхантай айлаар айлчлан сайн мэдээ тарааж
  • Залуучуудад гитар хөгжим зааж дараагийн үеийнхнийг бэлдсэн.
  • “Амьдрал Тэтгэгч” цуглаан маань 60-70 итгэгчид хамрагддаг. Үүнээс 20 орчим нь өсвөр залуучууд. 30-35 орчим нь хүүхдүүд байдаг.

Залбирлын сэдэв

  • Надад туслахаар болж байгаа 327 үйлчлэлийнхэндээ баярлалаа.
  • 22.07.05-д Солонгос улсад уушигны хагалгаанд орлоо. Сайн тэнхрэхийн төлөө.
  • Баянхонгор дахь “Амьдрал Тэтгэгч” цуглааны минь төлөө хамгаалалт, тогтмол цуглаж нөхөрлөхийн төлөө залбирч өгнө үү.

Цэс

Хэл сонгох