Сүрэндээгийн Батболд

Пастор, «Дорнод Амийн Гол» чуулган
Чойбалсан, Дорнод

2025 оны танилцуулгаас

Манай сүм 2014 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод "Дорнод Амийн Гол” чуулган анх эхэлсэн. Урд нь " Тал нутагт залуус" гэдэг цуглаан байгаад бараг тарж байсан цуглааны суурин дээр эхэлсэн.

Анх 5 хүнтэй эхэлсэн чуулган маань одоо дансаар

бол 117 хүнтэй. Тогтмол цуглаж байгаа нь 40 гаран хүн байгаа. (Насанд хүрэгсэд). Хүүхэд бол 61 хүүхэд байгаа. Одоогоор өсвөр залуучуудтай ажилаагүй байгаа.

Урд нь 80 гаран залуучуудтай байгаад сургуулиа төгсөөд хот яваад эргэж ирээгүй. Гэхдээ хотод цуглаануудад явдаг. Манай цуглаан ковидын өмнө бүтэнсайны Цуглаанд тогтмол 70- 80 хүн хамрагддаг байгаад комиссын үеээр цөөрсөн. Одоо эргээд хүмүүс эргээд ирж байгаа.

2014 оноос одоог хүртэл түрээсийн байраар үйлчлэлээ явуулж байгаа. 2022 онд газар авсан боловч одоог хүртэл сүмийн байр барьж чадаагүй л байна. Итгэгч нар маань өргөл дээрээ Итгэмжтэй байдаг ч түрээс болон сүмийн үйлчлэлд санхүү маань зарцуулагдаад л таарчихдаг.

Сүмийнхээ хашааны төлөө өргөл өргөж эхэлсэн байгаа. Бид бас архины асуудалтай хүмүүстэй тогтмол ажилдаг бөгөөд цагдаа болон Шүүхийн шийдвэр биелүүлэх газартай хамтарч 7 хоногт 4 удаа сургалт явуулдаг. Энэ нь Сайн Мэдээ болж олон хүнд хүрдэг.

2023 оны танилцуулгаас

Дорнод, Чойбалсан "Дорнод Амийн Гол чуулган"-ы пастор

Сүрэндээ овогтой Батболд.

1967 онд төрсөн 56 настай.

Эхнэр Х.Бадамжаргалын хамт амьдардаг.

2005 онд анх Эзэн Есүсийн хүлээж авсан.

Одоо Дорнод Амийн Гол чуулганы пастор аар үйлчилдэг.

2013 онд анх Бага нуур дүүрэгт илгээгдэж очиод 1 жил 5 сар үйлчилээд 40 хүнтэй цуглаан тарилтанд оролцсон.

Мөн 2014 онд Дорнодын Чойбалсан хотод илгээгдэж ирээд Дорнод Амийн Гол чуулганы эхлүүлж өнөөг хүртэл үйлчилж байна.

Одоо чуулган маань тогтвортой үйл ажилгаа явуулдаг бөгөөд 2 Суманд чуулган тарилт хийсэн.

Мөн хоёр гэр цуглаан эхлүүлсэн.

Одоо чуулган маань 5 эсийн бүлэгтэй бөгөөд 61 насанд хүрэгч харагдаж байна.

47 хүүхэд " Хүүхдийн цуглаанд" харагдаж байна.

Цэс

Хэл сонгох